XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бич жилийн зүг, мөр гаргах зурхай

2016 оны 2 сарын 8

XVII жарны "Муур нүүрт" хэмээх гал бич жилийн зүг мөрөө гаргах шинийн нэгний ёслол эхлэхэд нэгхэн хоног үлджээ. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, XVII жарны Гал бичин жилийн монгол зурхайн цаг тооны бичиг-ээс бэлтгэсэн болно.

ЭНЭ ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА

Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь бие эрхтэн махбодуудад дулдуйдан гал бич жилийн шороон үхрийг зураглавал:

-Цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл нь улаан, улаан ходоодтой, шар шийртэй, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсөж, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна.

Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Амгалан жаргалантай.

Муу нүүрт хэмээх гал бичин жилд үр тариа чухаг болно.

 

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ ЧИГЭЭ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Урвасан жилд хүнийг ямар хүлэлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг “Ус”-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар тоолж ямар хүлэлд хүрнэ тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа суусан хүллийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг.

Энэхүү зурхайд огторгуйн жил, хаврын тэргүүн сар, шинийн нэгний өдөр болон луу цагуудын хар нохойн амыг гарган тооцсон тул та дараахь хүснэгтэд бичсэний дагуу мөрөө гаргаж, шинэ жилийнхээ ажил амьдралыг эхэлнэ үү.

Уншигчиддаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

 

ТА ЭНЭ ЖИЛД ЯМАР СУУДАЛД СУУСАН БЭ?

ГАЛ СУУДАЛ

Зүүн урагш гарч, урд зүгээc ирнэ. «Ум базар дагийни базар еэ мамаа бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (Шүдэнз зурах), ус цасанд унтраана. 

ШОРОО СУУДАЛ

Баруун хойт зүгт гарч, нар зөв тойрч баруун урд зүгээс ирнэ. «Ум бадма дагийни хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Шороо, чулуунаас үл гэмтээнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөнө. 

ТӨМӨР СУУДАЛ

Баруун урд зүгт гарч, баруун зүгээс ирнэ. «Ум радна дагийний хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Багахан гал гаргаад төмөрт хүргэнэ. Төмрийн зүйл хаяна.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, нар зөв тойрч баруун хойд зүгээс ирнэ. «Ум базар пагмо хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөнө.

УС СУУДАЛ

Урд зүгт гарч, хойд зүгээс ирнэ. «Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Ус асгаж, дээгүүр нь алхана.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүгт гарч зүүн хойд зүгээс ирнэ. «Ум будда дагийний хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Уул руу модны үртэс цацаж, шороо, чулуу хөдөлгөнө.

МОД СУУДАЛ

Хойд зүгт гарч, зүүн зүгээс ирнэ. «Ум базар дагийний хум мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Мод хугалж хаяна.

ХИЙ СУУДАЛ

Урд зүгт гарч, нар зөв тойрч зүүн урд зүгээс ирнэ. «Ум базар падма мама бизъяа суухаа» тарнийг 7-21 удаа уншина. 

Засал: Цаас урж хийсгээд чулуу, шороо хөдөлгөнө.


Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно. Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбодь хоёрын уулзвар дээр буй.

 Махбодь жил

Гал

Шороо

Төмөр

Ус

Мод

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

25

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай 

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга 

Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё. Жарны дугаарыг а, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг о үсгээр тэмдэглэе. Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

о=1026+(a-1)*60+b болно. Жишээлбэл: XVI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь а=16, хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966 буюу 1966 он болж байна. 

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё. Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр нэгийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно. 

1962 оныг билгийн жилд шилжүүлье. 

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XVI жарны усан бар жил болж байна. Дээрх хоёр аргаар төрсөн жилээ олж болно. 

Эрхэм уншигч абугай таны юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна