АНУ-ын экспорт 2009 оноос хойш анх удаагаа унажээ

2016 оны 2 сарын 8

Фото: Ben Margo / AP

Америкийн эдийн засагт сүүлийн зургаан жилийн дотор анх удаагаа экспортын хэмжээ буурчээ. Экспорт буусны улмаас АНУ-ын гадаад худалдааны эргэлийн зөрөө нэмэгдлээ.

АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Эдийн засгийн дүн шинжилгээний товчооны мэдээгээр өнгөрсөн онд  тус орны  экспорт  112,9 тэрбум доллараар буурсан байна. Өмнөх жилийнхээсээ 4,8 хувиар  бууран 2,23 их наяд долларын хэмжээнд хүрчээ. Америкийн эдийн засгийн хувьд тэр нь 2009 оноос хойших анхны уналт юм.

Мөн түүнчлэн импортын хэмжээ ч багассан байлаа. Импорт нь $89,7 тэрбум доллараар буюу өмнөх оныхоосоо 3,1% -иар багасан $2,76 их наяд доллар болжээ. Гадаад худалдааны эргэлтийн зөрөө нь 4,6 хувиар нэмэгдэн 531,5 тэрбумын хэмжээнд хүрсэн байна. Америкийн эдийн засагт энэ үзүүлэлт нь 2012 оныхоос илүүтэй боллоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна