Минивэн Honda Odyssey хибрид болжээ

2016 оны 2 сарын 8

Honda компани Odyssey минивэнийнхээ хибрид хувилбарыг танилцуулж байна. Тэр загварыг өнгөрсөн намар Токиогийн автосалон дээр үзүүлсэн байлаа. Загварын шинэ хувилбар Японы зах зээл дээр зарагдаж эхэлсэн ажээ.

Машины хүчний төхөөрөмжид 143 морины хүчтэй бензинийн хөдөлгүүр, 1,3 киловатт цагийн багтаамжтай литийн зайн цуглуулга ба хөнгөн цахилгаан мотор багтлаа. Цахилгаан зайнуудыг урд суудал дор байрлуулжээ Хибрид хослолыг ажиллуулбал машин 100 км-т 3,8 литр бензин зарцуулна.

Хибрид машинд Sensing гэх цахим туслахууд байгаа. Тэр бүгд нь зайн цэнэг, шууд мөргөлдөхөөс хамгаалсан системийг ажиллуулна.

Японд нэг ийм Honda Odyssey Hybrid нь 3,6-гаас дөрвөн сая иен байгаа ба энэ машин бусдын зах зээлд гарах эсэх нь тодорхойгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна