Зукерберг сар шинийн мэнд дэвшүүлэв

2016 оны 2 сарын 8

“Facebook” компанийн захирал Марк Зукерберг ирж буй сар шинийн мэндийг дэвшүүлсэн видео мэндчилгээг цахим хуудаснаа нийтэлжээ. Марк Зукерберг Хятадын мандарин хэлээр мичин жилдээ эрүүл энх,  эд баялгаар дүүрэн байхыг хүсэн ерөөсөн байна. Тэрбээр мандарин хэлийг олон жилийн турш судалж байгаа юм. Харин мичин жилийн мэндчилгээ түүний мандарин хэлний чадвар хэр сайжирсныг нийтэд харуулсан явдал болов. Гэхдээ Хятадад “Facebook” сайтыг хориглосон байгаа аж.

Марк Зукерберг эхнэр Прицилла Чан болон хоёр сартай охин Махима нарын хамт Дорнын цагаан сард мэндчилгээ дэвшүүлсэн аж. “Facebook” компанийн орлого өнгөрсөн онд нэмэгдсэнээр Марк Зукерберг дэлхийн тэрбумтнуудын дөрөвдүгээрт бичигдэх болсон билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: BUSSINESS INSIDER

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна