Тунис хилийн хана босгож дуусав

2016 оны 2 сарын 8

 

Тунисийн эрх баригчид Ливитэй хил залгаа 200 км-ын бүсэд хана босгож дуусгасан тухай ВВС мэдээлэв.

 

Тус орны Батлан хамгаалахын сайд Фархат Хоршани хилийн хамгаалалтын байгууламжуудад  шалгалт хийлээ. Дараагийн ээлжинд хяналтын цахим төхөөрөмжүүдийг хананд байрлуулах ажээ.

 

Хилийн  хамгаалалтын байгууламжийг Герман, АНУ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж байгаа юм.

 

Өмнө мэдээлсний дагуу Тунис Ливийн хилийн дагуу хамгаалалтын хана босгон Исламын улс бүлэглэлийн дайчдаас хамгаалж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна