Аса цирк Нарны цирктэй албан ёсоор хамтран ажиллахаар боллоо

2016 оны 2 сарын 8

Cirque du Soleil буюу дэлхийн алдарт Нарны циркийг мэдэхгүй хүн ховор билээ. Тус циркийн жүжигчин сонгон шалгаруулалтын албаны хүмүүс Монгол улсад ирээд байгаа юм байна.Нарны циркийнхэн шинэ авъяаслаг циркчдийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгон шалгаруулж тодорхой хугацааны гэрээтэйгээр нарны циркт ажиллах боломжийг олгодог аж. Энэхүү үйл ажиллагааг Монголд Монголын Үндэсний Аса Цирк албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтын баг 3 хоногийн турш Аса циркт уран бүтээлчдийн шалгаруулалтыг хийж байгаа юм байна. Цаашид Аса Цирк Нарны Цирктэй жүжигчин солилцоо, гадаад харилцаа зэрэг олон талаар хамтарч ажиллах албан ёсны байгууллага болсон байна.

Дашрамд дурдахад Аса Циркийнхэн өнгөрөгч 9, 10-р саруудад олон улсын циркийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдээс мөнгөн цом авсан бол ердөө 7 хоногийн өмнө Францаас алтан цом авсан амжилттай байгаа юм байна. Ийнхүү монголын циркийн хөгжил, гадаад харилцаа шинэ шатанд хөгжин гарч байгаа бөгөөд Аса Цирк буюу урлагийн салбар хувийн хэвшилд шилжсэнээр хэрхэн шинэчлэгдэж, хөгжиж болдгийн тод жишээ болж байгаа тухай циркийн уран бүтээлчид ам сайтай байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна