НҮБ Хойд Солонгосыг буруутгав

2016 оны 2 сарын 8

 

Хойд Солонгос баллистик пуужин хөөргөснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эрс буруутгасан тухай Reuters дамжуулав.

 

Мэдэгдэлд өгүүлэхдээ, Аюулгүйн зөвлөл БНАСАУ өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн зэвсэг туршсаны хариуд ноцтой арга хэмжээ авна гэдгээ дахин  мэдэгдлээ гэжээ. Ням гаригт БНАСАУ баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг зарласан юм.

Их Британи болон Япон улс Аюулгүйн зөвлөлд хандан пуужин хөөргөсөнд нь  хатуу хариулт өгөхийг шаардсан юм. 2016 оны  эхээр, Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан тухай мэдэгдэл гаргасны дараа хариу арга хэмжээ авахаар тогтоолын төслийг  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл боловсруулж байгаа юм.

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун  пуужин хөөрөх үеэр

 

Ким Чен Ун хиймэл дагуултай пуужин хөөргөх тушаалд гарын үсэг зурж байна

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна