Дэлхийн залуучууд, оюутны наадам ОХУ-д болно

2016 оны 2 сарын 8

 

Ирэх 2017 онд ОХУ-д Дэлхийн залуучууд, оюутны XIX их наадмыг явуулахаар Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо (ДАЗХ) шийдсэн тухай ОХУ-ын залуучуудын байгууллагын сайтад мэдээлжээ.

 

ОХУ-ын залуучуудын байгууллага  өнгөрсөн арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Путины зөвлөсний дагуу энэ их наадмыг явуулах өргөдлөө ДАЗХ-нд  хүргүүлсэн байна.

 

Их наадмыг хаана явуулах шийдвэрийг өмнөх наадам явагдсан Эквадорт нэг мөр  шийдэх бөгөөд оросууд Сочид наадам явуулах санал тавиад байгаа гэж ОХУ-ын залуучуудын байгууллагын удирдагч Сергей Поспелов мэдэгдлээ. Асуудал бараг шийдэгдсэн бололтой. Албан ёсны шийдвэр л гарах ёстой.

 

Дэлхийн залуучууд оюутны их наадамд 150 улс орны 30 мянга орчим хүн оролцоно. ДАЗХ-ны төлөөлөгчид энэ сарын эхээр ОХУ-д очиж наадмын дэд бүтцийн гол байгууламжуудтай танилцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна