Хойд Солонгос БНСУ-ын хилийг зөрчив

2016 оны 2 сарын 8

 

Хойд Солонгосын эргүүлийн завь өнөө өглөө /II.8/ өмнөд хөрш БНСУ-ын усан хилийг зөрчжээ. БНСУ-ын тэнгисийн цэргийнхэн хил зөрчсөнийг анхааруулан хэд хэдэн удаа гал нээсэн боловч Хойд Солонгосын завь үл тоосон байна. Хойд Солонгосын эргүүлийн завь Өмнөдийн “Socheongdo” арлын ойролцоо хилийн маргаантай тэнгисийн бүсэд нэвтэрсэн аж. Өмнөд Солонгосын талаас хил зөрчсөнийг анхааруулан таван удаа гал нээжээ.

 

Өмнөх өдөр нь /II.7/  Хойд Солонгос хиймэл дагуул зөөгч пуужин харваж Азийн хөрш орнуудыг сандаргасан юм. Хойд Солонгосын хиймэл дагуул сансрын тойрог замд амжилттай орсныг Пхеньяны төв телевиз мэдээлжээ.

 

Солонгосын хойгийн 150-1953 оны дайны дараа хоёр орныг заагласан усан хилийг Пхеньян хүлээн зөвшөөрдөггүй аж. Хоёр Солонгос өдгөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй тул дайсагнасан хэвээр байдаг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна