Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.
Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
№ | Байгууллагын нэр | Утасны дугаар |
Цагийн хуваарь | Тайлбар |
1 | Нийслэлийн Эрүүл мэндийн газар | 320981, 1800-1893 | 24 цаг | Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 | Өрхийн эрүүл мэндийн төвүүд | /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ | 10-16 цагийн хооронд | |
3 | Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд | – | 10-16 цагийн хооронд | |
4 | Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд |
СХНЭ 631108 | 24 цаг | |
5 | Нийслэлийн түргэн тусламжийн төв |
103 | 24 цаг | |
6 | Шүд, эрүү нүүрний төв | 325731 | 10-16 цагийн хороонд | |
7 | Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд |
БГДЭМТ 36-25-39 | 24 цаг |
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС