Карли Клосс Liu.Jo-гийн рекламд

2016 оны 2 сарын 8

Liu·Jo компанийн “хавар-зун 2016” рекламын шинэ загварууд эрс тэсийн ялгааг харуулсныг топ-моделиуд Карли Клосс, Жордан Данн хоёр тодруулж өглөө.

Liu·Jo ордны “хавар-зун 2016” шинэ лукбукын  #viceversa хандлага нь  эмэгтэй хүн бүрийн онцлогийг гаргах увидастай гэнэ.

Загвар өмсөгчид Жордан Данн (Jourdan Dunn) ба Карли Клосс (Karlie Kloss) хоёр өөрсдийн жишээн дээр нэгэн янзын хувцсыг адилхнаар өмсөх аргагүйг харуулж  байгаа аж.

Карли Клосс

Гэрэл зурагчин Крис Коллс (Chris Colls) бүсгүйчүүдийг брэндийн шинэ цуглуулгын хувцсаар гоён зургийг нь буулгасан байна.  Рекламын зургуудад Карли Клосс сахилгагүй, чөлөөтэй дүрээр буусан бол Жордан Данн эсрэгээр дэгжин, гялбаатай харагджээ.

Карли Клосс

Жордан Данн Denim World рекламд

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна