АНЭ цэргээ Сирид оруулахад бэлэн

2016 оны 2 сарын 8

Фото: Alexander Kots/ AP

 

Арабын Нэгдсэн Эмиратын эрх баригчид Исламын улсын эсрэг хуурай замын цэргийн ажиллагааг Сирийн нутагт явуулахад бэлэн гэж мэдэгдлээ. Тус орны Гадаад хэргийн сайд Анвар Гаргаш энэ тухай хоёрдугаар сарын 7-нд мэдээлсэн гэж Reuters дамжуулжээ.

 

“Исламын улс бүлэглэлтэй хийж байгаа тэмцэл удааширч байгаад бид сэтгэл дундуур байна” хэмээн сайд хэлээд цэргийн цөөн тооны нэгтгэлийг Сирид оруулна гэжээ. Гэхдээ энэхүү цэргийн ажиллагааг АНУ удирдсан нөхцөлд цэргээ оруулна гэдгийг сайд хэлжээ.

 

Үүний өмнө Саудын Араб, Бахрейн хоёр цэргээ Сирид илгээхэд бэлэн гэсэн юм. Харин Сирийн албан ёсны засагтай энэ талаар зохицоогүй нөхцөлд  цэрэг оруулахыг түрэмгийлэл гэж үзнэ хэмээн Дамаск мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна