Зуун буудалт даамын өсвөр үеийн АШТ боллоо

2016 оны 2 сарын 8

Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 6-7-нд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолборын 77-р сургууль дээр боллоо. 15 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 140 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад 6-9 насанд охидоос Л.Надмид (Дорноговь), хөвгүүдээс П.Эрхэмбилэг (97-р сургууль), 10-12 насанд охидоос Б.Мишээл (“Шавь” цогцолбор), хөвгүүдээс Б.Энхрийлэн (“Шавь” цогцолбор), 13-15 насанд охидоос С.Энхтүвшин (Дорноговь), хөвгүүдээс Ц.Чинзориг (Дорноговь), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (“Шавь” цогцолбор), хөвгүүдээс М.Шийравжамц (1-р сургууль) нар тус тус түрүүлэв.

Уламжлалт тэмцээнийг Д.Болдбаатар захиралтай Хас банкны “Ард” салбар, Б.Оргилболд захиралтай Чингэлтэй салбар, П.Пүрэвцэнд, Нямцэрэн захиралтай 10-р хороолол, Баянгол салбарууд ивээн тэтгэлээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна