Яшар Догугийн тэмцээнээс багаараа мөнгөн цом хүртжээ

2016 оны 2 сарын 8

Чөлөөт бөхийн Яшар Догугийн тэмцээнээс Б.Батмагнай алтан медаль авч
багаараа мөнгөн цом хүртжээ

Туркийн алдарт бөх Я.Догугийн нэрэмжит 44 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Турк улсын Стамбул хотын Бакыркей дүүрэгт байрладаг Ахмет Жомертийн нэрэмжит Спорт цогцолборт болж Азербайжан, АНУ, Румын, Казахстан, Монгол, Румын, Турк, Франц зэрэг 15 орны 460 бөх өрсөлджээ.

Сүүлийн хоёр өдөр эрэгтэй 61, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.
65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Агагусейн Мустафаев, алтан медалийн төлөө барилдаанд туркийн бөх Мустафа Каяг хожиж түрүүлжээ.

61 кг-ын жинд барилдсан “Гацуурт-Олимп” клубын бөх, оюутны дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга алтан медалийн төлөө туркийн бөх Мехмет Сёлертэй өрсөлдөж оноо тэнцсэн ч онооны чанараар ялагдаж мөнгөн медаль дээр буужээ.

Гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж 86 кг-ын жинд зодоглож гуравдугаар тойрогт Б.Бат-Эрдэнийг ялж хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх А.Гостиевт хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд мөн улсын бөхийг ялжээ.

97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга хагас шигшээ барилдаанд туркийн бөх Мурён Мутлыг ялж алтан медалийн төлөө барилдаанд туркийн бөх Фатих Яшарлид дийлджээ. Манай баг 52 оноогоор Хоёрдугаар байр эзэлж Мөнгөн цомоор шагнуулжээ.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг:

1. Сулейман Атли /Турк/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Георги Эдишерашвили /Азербайжан/
3. Манис Амирасланов /Азербайжан/

 

61 кг:

1. Мехмет Сёлер /Турк/
2. Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
3. Мустафа Картал /Турк/
3. Ресер Топал /Турк/

 

65 кг:

1. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
2. Мустафа Кая /Турк/
3. Агагусейн Мустафаев /Азербайжан/
3. Георге Бусур /Румын/

 

70 кг:

1. Михаммет Илкан /Турк/
2. Гажимурад Омаров /Азербайжан/
3. Магомед Гитинов /Азербайжан/
3. Омуржанов Азамат /Казахстан/

 

74 кг:

1. Жордан Барроус /АНУ, олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга/
2. Зелимхан Хажиев /Франц/
3. Ислам Килик /Турк/
3. Сонер Демирташ /Турк/

 

86 кг: 

1. Александр Гостиев /Азербайжан/
2. Селим Яшар /Турк/
3. Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт, Гавьяат тамирчин/
3. Гамзат Османов /Азербайжан /

 

97 кг:

1. Фатих Яшарли /Турк/
2. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, азийн аварга/
3. Ибрагми Болукваси /Турк/
4. Мурён Мутлы /Турк/

 

125 кг:

1. Таха Акгюль /Турк, Дэлхийн хошой аврага/
2. Тони Нельсон /АНУ/
3. Жамаладдин Магомедов /Азербайжан, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
3. Ясин Килик /Турк/

Д.Өлгийсайхан (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна