Улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Ц.Содномдорж нар үлдлээ

2016 оны 2 сарын 8

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү булаалдахаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Ц.Содномдорж нар үлдээд байна.

 

 

 


21.20 цаг.

Улсын харцага Ц.Содномдорж улсын начин Т.Баасанхүүгээр долоо даван түрүү булаалдахаар шалгаран үлдлээ.

Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Н.Батзаяаг даван 8-н даваанд үлдлээ.


Хүчит бөхийн барилдааны 7-ын даваа эхэллээ. Энэ даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Н.Батзаяаг амалж, улсын харцага Ц.Содномдорж улсын начин Т.Баасанхүү нар тунаж үлдлээ.


20.45 цаг.

Улсын харцага Н.Батзаяа, Ц.Содномдорж, улсын начин Баасанхүү нар шөвгийн дөрөвт үлдээд байна. Мөн Г.Эрхэмбаяр аварга Д.Рагчаагаар 7-ын даваанд үлдлээ.

20.35 цаг.

6-ын даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Д.Рагчаа у.г
  • Э.Оюунболд у.а - Н.Батзаяа у.х
  • Н.Ганбаатар у.г - Ц.Содномдорж у.х
  • Ч.Санжаадамба у.з - Т.Баасанхүү у.н

 


18.10 цаг

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Бөхийн өргөөний хойморт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухлан суулаа.


Нэгийн даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Т.Санчир, улсын начин Ж.Гансүх нарын улсын цолтнууд тахим буулгалаа.


Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Н.Пүрэвсайхан нарын тэргүүтэй хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдана.

Энэ жилийн барилдааныг улсын арслан Н.Бүрэнтөгс бэртлийн улмаас өнжиж байна.

Сануулахад, “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спортын хороо, “Ажнай” корпорацийн бөх Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Монгол улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэж байв.

Фотог фэйсбүүк хуудсаас авав.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна