Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 2 сарын 8

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.02.08/ Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж өргөн мэдүүллээ.
 
 
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах, иргэний сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх, сонгуулийн үйл ажиллагааны явцад сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль, тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх шинэлэг зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. 
 
 
Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан, мөн сонгууль зохион байгуулж буй төрийн алба, түүний алба хаагч ажилтан, төрийн албан хаагч, нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан энэхүү гэмт хэргийг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэх шинэ механизм бий болох юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна