С.Билгүүн МҮОХ-ны “Алтан медаль”-аар шагнагдлаа

2016 оны 2 сарын 8

МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр шатрын бодлого бодолтын дэлхийн залуучуудын аварга С.Билгүүнийг хүлээн авч уулзаж бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медалийг эх орондоо авчирсанд баяр хүргэлээ. Монголын Үндэсний Олимпыийн хорооноос “Алтан медаль” хүртээснийг гардуулан өгсөн байна. Мөн энэ үеэр МШХ-ны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүн дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Ц.Лхагвасүрэн нарт шатрын олон улсын дасгалжуулагчийн сертификат, тэмдгийг гардууллаа гэж МШХ-оос мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна