Бөхчүүдээ дэмжинэ

2016 оны 2 сарын 8

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн.

Ирэх жилийн наадмын өнгийг илтгэдэг хэмээн Монгол түмэн сар шинийн барилдааныг билэгшээдэг. Монголын бөхийн өргөөнд хүчит 256 бөхөөс хэний аавын хүү, хэний нутгийн хүү үзүүр, түрүүнд үлдэх бол гэж эрчүүдийн хувьд хонон өнжин хүлээдэг хүслэн. Дэвэн дэвэн гарах хүчит бөхчүүдийнхээ хийморь лундааг харан ирэх жилийнхээ өнгийг авдаг эрчүүдийн хувьд энэ наадам дэндүү сайхан. Бөх дэмжинэ, бөхчүүдээ шүтнэ гэдэг энэ  байх.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна