Xолын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг аваарай

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Xолын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг аваарай

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас гаргасан мэдээллээр сар шинийн баярын өдрүүд буюу 8, 9 хүйтний эрч сулрах боловч шинийн 3 буюу хоёрдугаар сарын 10-наас бага зэргийн цас орж, цасан явган шуурга шуурч, цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байгаа. Тиймээс шинэлж золгох гэж хот, хөдөөгийн хооронд  зорчиж буй иргэд  хөдөө, орон нутгийг зорихдоо бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулж байна.

Иргэн та дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаа мартуузай. Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг  дагаж заншихыг зөвлөж байна.   

Хөвсгөл нуур болон бусад томоохон гол, мөрөн, нуурын дээгүүр  тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй байгаа тул гол, мөрөн, нуурын дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг ч анхааруулж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж