ИУ-ын дайчид Мосул хотод 300 хүнийг цаазлав

2016 оны 2 сарын 9

Фото: AP

 

Иракийн хойд нутгийн Мосул хотын 300 хүнийг “Исламын улс” бүлгийн дайчид цаазалсан тухай Никевия мужийн тусгай төлөөлөгч Махмуд Суражи (Mahmoud Souraji) мэдэгдлээ. Цаазлагдсан хүмүүсийн дунд хуучин цэргийн албан хаагчид иргэний зүтгэлтнүүд олонхи нь байжээ. Энэхүү аллага хэзээ болсныг мэдээлээгүй байна.

 

Ara News мэдээлснээр цаазлахын өмнө тэднийг тамлан байцаажээ. Мосул хотын ойролцоо тэднийг нийтийн булшинд булсан байна.

 

“Исламын улс” бүлэг нь 2014 оны зун Сири, Иракийн ихэнх нутгийг эзлэн авч өөрсдийн калифын улсыг зарласан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна