Пентагон Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөснийг батлав

2016 оны 2 сарын 9

Питер Кук

Фото: Adrian Cadiz / DoD

 

Хойд Солонгос “хиймэл дагуул эсвэл ямар нэгэн төхөөрөмжийг” дэлхийн тойрог замд гаргалаа гэдгийг Пентагон батлан түүний албан ёсны төлөөлөгч Питер Кук мэдээлснийг Reuters агентлаг дамжуулав.

 

Тэрээр Хойд Солонгосын энэ алхамыг өдөөн хатгалаг гэж гэж нэрлэн дэлхийн олон улс гүрэн үүний эсрэг байгааг хэлжээ.

 

Кук хэлснээр, АНУ Өмнөд Солонгостой тэдний нутаг дээр пуужингаас хамгаалах системийн THAAD (Terminal High Altitude Area Defense System) тэргүүн шинэлэг цогцолборыг байрлуулах талаар албан ёсны хэлэлцээрийг эхлүүлсэн гэлээ. Энэ шинэ зэвсэг нь ойрын болон дунд тусгалын пуужинг байндаа хүрэхээс хэдэн минутын өмнө угтан сөнөөх чадвартай.

 

Алсын зайн тусгалын Хойд Солонгосын пуужинг хоёрдугаар сарын 7-нд хөөргөсөн ба Пхеньян Kwangmyongsong-4 («Гэрэлт од-4»), гэдэг ажиглалт хийх хиймэл дагуулыг амжилттай дэлхий орчмын тойрог замд орууллаа гэсэн байна.

 

Дэлхийн хамтын нийгэмлэг Хойд Солонгосын үйлдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчлөө гэж үзжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна