Парисын автосалонд Ford оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.09-нд нийтлэгдсэн

Парисын автосалонд Ford оролцохгүй

Ford компани  энэ намар Парист болох авто салонд оролцохгүй өнгөрөөхөөр болсон тухай Automotive News уг маркийн Европын төлөөлөгчийн хэлснээс ишлэн дамжуулж байна.  Салоны хуваарь нь компанийн шинэ загварууд танилцуулах хугацаатай нийцсэнгүй байгаа ажээ.

"Өөрийн шинэ мэдээгээ цагийг нь олж дэлхийд танилцуулж байх нь чухал. Парисын автосалон үүнтэй нийцсэнгүй” гэж тэр төлөөлөгч хэлжээ. Парисын автошоу нь  хоёр жилд нэг удаа хийгддэг Франкфуртын моторшоутай салаавчлан явагддаг дэлхийн хамгийн том авто үзэсгэлэнгийн нэг гэгддэг.  Жишээлбэл, 2014 онд уг шоуг 1,2 сая үзжээ. Тэр үзэсгэлэн дээр  Ford шинэ S-Max ба шинэчлэн сайжруулсан С-Max загваруудаа үзүүлж байжээ.

Энэ оны хувьд Ford өөрийн загваруудаа автын үйлдвэрлэлтэй холбоогүй үзэсгэлэнгүүд дээр танилцуулсан юм. Тухайлбал, Лас-Вегесын ахуй цахим төхөөрөмжийн CES үзэсгэлэн, Барселоны Mobile World Congress смартфоны үзэсгэлэн дээр машинуудаа үзүүлсэн байна.

2016 оны нэгдүгээр сарын Детройтын авто үзэсгэлэнд оролцохоос MINI ба Jaguar Land Rover татгалзсан. Үүний зэрэгцээ, MINI нь Женевын авто үзэсгэлэнд оролцохгүй болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж