Венесуэлийн дэлгүүрүүд дөрвөн цагийн хуваарьт шилжив

2016 оны 2 сарын 9

Фото: Jorge Silva / Reuters

 

Венесуэлийн Каракас хотын худалдааны төвүүд өдөрт дөрвөн цаг онгойх хуваарьт шилжжээ гэж BBC News мэдээлэв. Цахилгаан хэмнэх үүднээс ийм хуваарьт оржээ. Сайд нарын хэлснээр, ган гачгийн улмаас тус орны 18 усан цахилгаан станцуудын усны төвшин эрсдлийн доод хэмжээнд хүрсэн байна. Каракас хотын ихэнх дэлгүүрүүд хоёр ээлжтэй учир ажилтнуудынх нь хагас нь хэрэггүй болж болох юм.

 

Үүний зэрэгцээ, Венесуэлийн эрх баригчид  ард түмэндээ хандан цахилгаан хэмнэхийг уриаллаа. Сүүлийн хэдэн жилд тус орон эдийн засгийн хямралаас салж чадахгүй байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна