Рианна шинэ цомгоо гаргалаа

2016 оны 2 сарын 9

Рианна

Фото: Thomas Peter / Reuters

Дуучин бүсгүй Рианна өөрийн шинэ цомгоор гайхуулж, трип-хопыг үндэслэгч Massive Attack гурван жилийн өмнөөс зарлаад байсан урт настай цомгоо гаргалаа. Москвагийн фанк-бүрээчин Антоха MC “Цойн замаар” оров. Black Sabbath бишрэгч нартаа тааруухан сюрприз авчирсан зэргийн хөгжмийн ертөнцийн сониноос.

 

Rihanna. «ANTI»

Рианнагийн шинэ цомог, түүний дуунд нь дассан хуучин шүтэн бишрэгчдэд магадгүй төдийлөн сэтгэгдэл төрүүлэхгүй байх. Гэхдээ дуучин бүсгүйг сайн жүжигчин гэдгийг харуулж өглөө гэхэд илүүдэхгүй. Түүний онгироодуу хоолойд таарахаар сайхан дуунууд нь орчин цагийн R'n'B дуучных яахын аргагүй мөн.

Олон арван сонграйтерууд, проюсерүүд цомог дээр нь ажиллажээ. Рианна өөрөө хөгжмийн зохиомжуудыг нь хянасан гэх. Тэр нэртэй дуучдаас өөрөө татгалзсан ба цомогт Дректай хоёр гоцлогч ба SZA оржээ. Харин Woo дуу зохиогчдынх нь дунд The Weeknd нэрээр алдартай Абель Тесфайе байгаа. Bitch Better Have My Money эсвэл American Oxygen гэх 2015 оны хитээ оруулаагүй нь шинэ Рианнагийн онцлог болов. Цомог нь олон олон хувилбартай поп хөгжмийн хүрээ хэрхэн тэлэгдэж буйн харууллаа.

 

Massive Attack. «Spirit Ritual»

Хаашаа ч яардаггүй мөртлөө дандаа амжиж байдаг хамтлаг бол Massive Attack юм. Тэд анхны танилцуулгаа зургаан жилийн дотор анхных болох шинэ цомгоо танилцуулж байна. EP Spirit Ritual нь дөрвөн дуунаас бүтэж байгаа. Тэнд Трики байсан юм. Тэрээр хамтлагтай 22 жилийн дараа анхлан хамтарлаа. Хамтын ажиллагаандаа Британийн соёлын нэртэй төлөөлөгчид рэпчид Рутс Манува, Азекель, мөн Шотландын хип-хопын найдлага Young Fathers гурвалыг татжээ.  Нэрэнд нь онцолсны дагуу цомгоос африк ёс үйлдэл магадгүй  вуду домнол  ханхаллаа.

 

Антоха МС. «Хамаатны хүн»

Москвагийн залуу хөгжимчин Антоха МС, 2012 онд “Чин сэтгэлээсээ” цомгоор хязгаарлагдмал хүрээнд даналзсан билээ. Өнгөрсөн онд Антоха «Бүгд зөнгөөрөө өнгөрнө» нэртэй хоёр дахь цомгоо гарган Америкийн харуудын фанк стилийг  гаргаж байлаа. Энэ гүн ухаантан хөгжимчин шинэ “Хамаатны хүн” цомгоороо  Виктор Цойн зам руу орж буйгаа харуулсан гэхээр.  Одоо л тэр өргөн олонд  илүү ойр болох байх. Гэхдээ хуучнаа хаясан нь харамсалтай гэмээр.

 

Fat White Family. «Songs For Our Mothers»

Fat White Family хамтлаг рахидтай гэмээр бие галбиртай таван Британи хүний нэгдэл юм. Ядарсан царай,  хулигаан дуу  нөхөд гэхээр сахалтай тэдний хөгжим нь улаан цайм зүтгэсэн ч юм шиг санагдуулахаар.

FWF нь хамгийн дуулиантай залуу хамтлаг гэж Британидаа хэлэгдэх болов уу. Анхны цомог нь Champange Holocaust нэртэй фашизм, хүчирхийллийн сэдвийг хөндөх ёстой байсан аж. Гэтэл шүүмжлэгч нар тэднээс Throbbing Gristle хамтлагийг нөлөөг олж харсан ба хамтлаг аргагүй тэрнийгээ зөвшөөрсөн юм. Гэхдээ уучлалдаа хүрээгүй. Шинэ цомог нь  аятайхан гэмээр нэртэй ч өмнөх тэдний араншин хэвээр үлдсэн байлаа.

 

Black Sabbath. «The End»

Хэви-металын эцгүүд шүтэгч нартаа хагацлын бэлэг барьжээ. The End нэртэй цомогт дөрвөн ауттейкыг өмнөх цомгоос нь оруулжээ. Өмнө нь бичигдээгүй дөрвөн дуунаас Take Me Home зүгээр гэж шүүмжлэгч нар хэлж байгаа. Хамтлаг карьерийн төгсгөлийн аялан  тоглолт дээрээ л энэ цомгийг тараахаар шийдсэн байна. The End нь дурсгалын бэлэг л болж байгаа юм шиг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна