Энэтхэг хүн солирт дайрагдсан анхны хохирогч болов

2016 оны 2 сарын 9

Солирын хэлтэрхий. Кадр: видео ndtv.com

 

Энэтхэгийн Веллуру хотын коллежийн кампусын нэгэн байшингийн дэргэд унан дэлбэрсэн солирын хэлтэрхий нэг хүний аминд хүрлээ. Эрэгтэйг сансрын биетэд оногдон амиа алдсан дэлхийн анхны хүн гэж гэж бараг тооцоод байна. Амь үрэгдэгдсэн хүн коллежид автобусны жолоочоор ажиллаж байжээ.

 

Энэ хэрэг явдал хоёрдугаар сарын 6-нд болжээ. Түүнийг амь үрэгдсэний дараа цагдаагийнхан дэлбэрсэн хонхорхой, сансрын биетийн хэсгийг дэргэдээс нь илрүүлсэн байна. Өмнө нь дэлхийд унасан нь бүртгэгдсэн сансрын биетүүд хүний аминд хүрээгүй байсан ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна