Хүн бүрийн сэтгэл тэнүүн нэг л сайхан

2016 оны 2 сарын 9

Монголчууд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг. Тэр утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд шашны сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг билээ.

Шарын шашны төв гэдэг утгаараа сүсэгтэн олны хөлд хамгийн их дарагддаг Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Шинийн нэгний энэ өдөр гадаа тунгалаг, урин хавар ирснийг илтгэнэ. Хүн бүрийн сэтгэл тэнүүн нэг л сайхан. Сар шинийн эхний өдөр болоод ч тэрүү хүн бүр ном хуруулахаа тэр бүр яарсангүй. Тэд сэтгэлдээ залбираад ихэд амгалан алхана. 

Хаврын тэргүүн сарын шинийн 15-даа багтаж засал номоо хийлгэх гээд багагүй хугацаанд Гандан хийдүүдэд урд дараалал үүсгэн дугаарлаж, зарим нь бүр хар үүрээр очиж зогсоо харагддаг билээ. Шинийн 15-нд багтаж хийлгэсэн засал заваа сайн засал болж, тэр жилээ сайн даадаг гэсэн ойлголт ард иргэдийн дунд байдаг.

Учир мэдэх лам хуврагууд асуухад “Заавал шинийн 15-нд номоо уншуулах шаардлага байхгүй ээ. Хаврын тэргүүн сардаа багтаан уншуулж байвал болно. Тэгээд ч боломжтой, зав зайтай үедээ уншуулж байхад болно доо” гэж учирлаж байсан юм.

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын мэндийг хүргээд манай зураглаачийн дуранд буусан фото агшинг хүргэж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН, Б.БАТМӨНХ

 

Хаврын тэргүүн сарын шинийн 15-даа багтаж засал номоо хийлгэх гээд багагүй хугацаанд Гандан хийдүүдэд урд дараалал үүсгэн дугаарлаж, зарим нь бүр хар үүрээр очиж зогсоо харагддаг билээ. Шинийн 15-нд багтаж хийлгэсэн засал заваа сайн засал болж, тэр жилээ сайн даадаг гэсэн ойлголт ард иргэдийн дунд байдаг. - See more at: http://www.wikimon.mn/content/59811.shtml#sthash.XpTiumDp.dpuf
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна