Иргэд микро захиалаагүй гэв

2016 оны 2 сарын 10

Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд ахмад настнууд, ахан дүүс, айл хотлынхондоо золгох гэсэн иргэд олноороо нэгэн зүгт зорчсоноос замд түгжрээ үүсч, хүмүүс баярлах биш бухимдах болдог. Тэгвэл энэхүү хүндрэлээс гаргахын тулд нийслэлийн тээврийн газраас автобус унааны чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Сар шинийн өдрүүдэд үйлчилгээнд явах нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмж, үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилж байгаа ажээ. Хот доторх таксины үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа ажээ.

Харин хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулжээ. Өнөөдрийн хувьд микроны захиалга тээврийн газарт ирээгүй байна. Захиалгыг 11-326352, 11-323176 дугаарын утсаар авч байгаа юм байна. Микроны захиалгын үнэ нэг зорчигч 1000 төгрөг аж.

Д.ЦЭЦ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна