Обамаг шүүхийг шаарджээ

2016 оны 2 сарын 10

Барак Обама

Фото: Shawn Thew / DPA / Globallookpress.com

 

Нэгэн “таамаглал” бүхий   бүлгийнхэн Обамаг  цэргийн гэмт хэрэгтэн хэмээн үзэж шүүхийг уриалсан  850 хүний гарын үсэгтэй  уриалга гаргасныг Цагаан ордны сайтад мэдээлсэн байна. Тэр уриалгад Америкийн лидерийг Гаага дахь олон улсын шүүхээр шүүх хэрэгтэй гэжээ.

 

Обама нь АНУ-ын иргэдийн эсрэг гэмт хэрэг хийснээс гадна дэлхийн эсрэг  гэмт хэрэгтэн гэж тэд үзжээ. “Түүхэнд хамгийн аймшгийн болох Гуантанамагийн шорон  хэвээр ажиллаж байна. АНУ-ын түрэмгийллийн улмаас Ливи сүйрлээ” гэж  уриалга гаргагчид  бичжээ.  Мөн тэд “Обамагийн  туршуулууд “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой  террорист бүлэглэлүүдийг Сирид довтолж байна” гэж уг баримтад дурджээ.

 

Уг уриалгыг Цагаан ордны сайтад нийтэлсэн ба нийтлэгдэх үеэр нь 850 хүн гарын үсгээ зурсан байна. Баримтыг Цагаан ордонд  хүлээн авч үзэхийн тулд 100 мянган хүний гарын үсэг шаардлагатай ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна