Германд хоёр галт тэрэг мөргөлджээ

2016 оны 2 сарын 10

Фото: @MerkurStadt

 

Германы Бавари мужид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлджээ. Энэ тухай Reuters мэдээлсэн байна. Хольцкирхен-Розенхайм гэх зөрлөг дээр уг осол хоёрдугаар сарын 9-ний өглөөгүүр гарсан ба орон нутгаас мэдээлснээр ослын улмаас найман хүн үрэгдсэнийг  РИА Новости мэдээлсэн бол Reuters цагдаагийн мэдээллийн дагуу амь үрэгдэгсдийн тоо 10 боллоо гэжээ. Мөн 150 орчим хүн гэмтэл бэртэл авсны 10 нь  хүндээр гэмтжээ.

 

Урьдчилсан дүгнэлтээр, диспетчерүүдийн нэг нь хоцорч буй галт тэргийг амжин  өнгөрөөхийн тулд автомат системийг нь унтраан  гар удирдлагад оруулснаас осол гарчээ.  Гар удирдлагатай галт тэргийг хурдаа авч амжаагүй байхад нөгөө цуваанд нь хөдлөх дохиог өгсөн байжээ.  Улаан гэрэл ассан хэдий ч эхний цуваа нь диспетчерийн заалтаар хөдөлгөөнөө үргэлжүүлжээ.  Хоёр галт тэрэг 100 км-ийн хурдтайгаар мөргөлдсөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна