Нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсаар

2016 оны 2 сарын 10

Лондон ба Нью-Йоркийн мягмар гаригийн  цахим арилжаа үүнийг харууллаа. Нью-Йоркийн  түүхий эдийн бирж (NYMEX) дээр WTI маркийн хөнгөн нефтийн гуравдугаар сарын нийлүүлэлтийн фьючерсийн  үнэ 4,75 хувиар унан, баррель нь  28,28  ам.доллараар арилжаалагдсан байна.

Лондонгийн  ICE Futures бирж дээр Brent маркийн нефтийн фьючерсийн үнэ 6,69  хувиар буурч, нэг баррель нь 30,68 ам. доллар болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна