Эр-Рамади хотыг Исламын улсаас чөлөөллөө

2016 оны 2 сарын 10

 

Иракийн зэвсэгт хүчин АНУ-ын эвслийн тусламжтайгаар Эр-Рамади хотыг  бүрэн хяналтдаа авч тэндээс “Исламын улс” бүлгийн дайчдыг шахан гаргажээ. Энэ тухай цэргийнхний мэдээний дагуу Associated Press  мэдээлсэн байлаа.

 

Хотын нутаг дэвсгэрт “мянга мянган” тэсрэх гар хийцийн төхөөрөмжүүд байгаа ба мөн исламын дайчдын сөрөг довтолгооны аюул байгааг эвслийн төлөөлөгч сануулжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард тус  хотыг исламын хэт даврагчид эзэлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна