Алессандро Сартори “Ermenegildo Zegna”-даа очив

2016 оны 2 сарын 10

Италийн хамгийн алдартай загварын ордны удирдах орон тооны нэг хэзээ ч сул байдаггүй. Хоёрдугаар сарын 3-нд уг ордны бүтээлч захирлын орон тооноос Стефано Пилати огцорсон юм. Түүний оронд уг ордны тав дахь уран сайхны удирдагчаар нь өмнө нь найман жил Z Zegna маркийг удирдаж байсан Алессандро Сартори томилогдлоо. Тэрээр Пилатийн хамт нэг өдөр Berluti компанийн ажлаа өгсөн юм.

Ermenegildo Zegna Group ордны гүйцэтгэх захирал Жильдо Зенья дахин Сарторитай хамтрах болсондоо баяртай байна гэжээ. Түүний анхны бүтээл  нь 2017 оны  намар өвлийн цуглуулга болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна