Toshiba хувьцаагаа 11 хувиар унагав

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

Toshiba хувьцаагаа 11 хувиар унагав

Фото: Yoshikazu Tsuno

Японы Toshiba компани 2015 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа саяхан гаргажээ. Тайлан гарсны дараа компанийн хувьцаа 36  жилийн өмнөх шигээ доод  хэмжээндээ хүртэл хямдарсныг олон нийт мэдэж авсан байна. Өнгөрсөн оны сүүлийн улирлын тааруухан тайлангаас гадна хөрөнгө оруулагч нар нь  уг компанийг түгшээв.

Toshiba компанийн зарлага өнгөрсөн оны  IV улиралд 516,7 тэрбум иен ($4,4 тэрбум доллар) болсон байна. Өмнөх жилд нь компани  54,6 тэрбум иенийн ($467,8 сая) цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2015 онд борлуулалт нь  10 хувиар  буурч, 1,4 их наяд иен ($12 тэрбум доллар) хүрэв. FactSet төвийн шинжээчид Toshiba компанийг алдагдалтай гарна гэж таамаглаж  байсан юм.

Toshiba өмнө нь 2016 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилийн үзүүлэлтийн дүгнэлтээ буулгасан байлаа. Шинэ үнэлгээгээр компанийн алдагдал нь 710 тэрбум иен болох бөгөөд өмнөх 550 тэрбумын алдагдлаас хамаагүй дээгүүр байлаа. Nikkei агентлаг алдагдлыг тайлбарлахдаа, санхүүгийн чимээ шуугиантай дуулианы дараа хийж байгаа бүтцийн өөрчлөлттэй нь холбожээ.  Энэ нь япон компанийн хувьд алдагдал хүлээсэн хоёр дахь жил нь байв. 2014 онд компанийн алдагдал 30 тэрбум иен байсан юм.

Тайлан гарсны дараах баасан гаригт Toshiba компанийн хувьцаа 11 хувиар буурч, нэг ширхэг нь 176,3 иенээр ($1,5) арилжаалагдсан байв. Ийм бага үнэ тус компанийн хувьд 1979 оны арванхоёрдугаар сард л бүртгэгдэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж