Тэсрэх бодис тээвэрлэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

Тэсрэх бодис тээвэрлэхийг хоригложээ

Хотол олноороо шинэлэн золгож буй энэ өдрүүдэд зарим нэгэн бодис, осол аюултай ачаа тээврийг зогсоожээ. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл долоо  хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоосныг ашигт малтмалын газраас мэдэгджээ.

Тэсэрч дэлбэрэх бодисыг түгээмэл хэрэглэдэг уул уурхайнхан, тэсэлгээний ажил хийж буй компаниудад тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж, дурдсан хугацаанд агуулахын харуул хамгаалалтыг чангатган хариуцлагатай ажиллахыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон сануулав.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж