Грекийн экс сайд Европын хөдөлгөөн байгуулжээ

2016 оны 2 сарын 10

Янис Варуфакис

© AP Photo/Markus Schreiber

 

Грекийн Сангийн сайд асан Янис Варуфакис улс төрдөө эргэн ороод өнгөрсөн мягмар гаригт нийт "Европын ардчиллын төлөөх хөдөлгөөн  2025"/Democracy in Europe Movement 2025/  байгуулснаа Берлин хотноо зарлажээ. Энэ тухай AFP мэдээлэв.

 

Грекийн зүүний радикал Засгийн газрын гишүүн асан  тэрээр олон улсын зээлдүүлэгч  нартай хийх хэлэлцээр хэт хатуу байранд зогссон гээд огцорсон юм.  Түүний хэлснээр, шинэ байгууллага нь дүрвэгсдийн хямралын өмнө Европын холбооны бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэж, Европын иституцийн ардчиллыг  гүнзгийрүүлэх зорилготой ажээ.

 

“Европын холбооны орнууд Ангела Меркелиас бусад удирдлага нь  дүрвэгсдийн хямралд сүйрлийн ялагдал хүлээж байна” гэж тэр хэлснийг AFP иш татсан байлаа.  Хямралыг өргөст тортой хана босгосноор шийдэхгүй, тэр нь  хүчин сулыг харуулж байна хэмээн тэр онцлов.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна