Гал зогсоох схемийг Орос санал болгов

2016 оны 2 сарын 10

Фото: Alaa Al-Faqir / Reuters

 

“Бид Сирид гал зогсоох тодорхой схемийг Вашингтонд санал болгосон ба тэд үүнийг судлан ажиллаж байна” хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров «Московский комсомолец» сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэр төлөвлөгөөний талаар тодорхой ярьж болохгүйг тэр хэлээд харин тэнд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг огцруулах тухай яригдаагүйг онцолжээ. Оросын санал энгийн бөгөөд түүнийг Вашингтон хурдан хугацаанд авч судлан үзнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

 

Гал зогсоох төлөвлөгөөнөөс гадна сайд Сирийн талуудын хэлэлцээр дээр анхаарлаа хандууллаа. Орос нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 дугаартай тогтоолыг биелүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна