Гал зогсоох схемийг Орос санал болгов

Хуучирсан мэдээ: 2016.02.10-нд нийтлэгдсэн

Гал зогсоох схемийг Орос санал болгов

Фото: Alaa Al-Faqir / Reuters

 

“Бид Сирид гал зогсоох тодорхой схемийг Вашингтонд санал болгосон ба тэд үүнийг судлан ажиллаж байна” хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Московский комсомолец» сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэр төлөвлөгөөний талаар тодорхой ярьж болохгүйг тэр хэлээд харин тэнд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг огцруулах тухай яригдаагүйг онцолжээ. Оросын санал энгийн бөгөөд түүнийг Вашингтон хурдан хугацаанд авч судлан үзнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

 

Гал зогсоох төлөвлөгөөнөөс гадна сайд Сирийн талуудын хэлэлцээр дээр анхаарлаа хандууллаа. Орос нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 дугаартай тогтоолыг биелүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж