Цөмийн энергийн хуулийг өөрчилнө

2016 оны 2 сарын 11

“Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан өчигдөр УИХ-ийн даргад өргөн барилаа. Уг хуулийн төслийн үндсэн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах болон цацраг идэвхт ашигт малтмалын ордын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох, түүнийг ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдүүлэхэд оршиж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой эрх зүйн орчин тодорхой болно. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах боломж бүрдэнэ.

Ингэснээр цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн үр ашигтай гэрээ, хэлэлцээр явуулах орчин бүрдэнэ.

Мөн төр болон цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын эрх зүйн харилцааг тодорхой болгож ирээдүйд үүсч болох зөрчил, эрсдэлийг бууруулах, татварын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нөхцөл бий болох юм байна

О.САР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна