Пхеньяны эсрэг хоригоо чангатгав

2016 оны 2 сарын 11

 

АНУ-ын сенат Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгахыг нэгэн дуугаар дэмжжээ. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, өнгөрсөн долоо хоногт алсын тусгалын пуужин хөөргөсөн билээ. АНУ-ын шинэ хориг нь Пхеньянд зэвсэглэлээ өргөжүүлэх болон хүний эрхийг зөрчсөн үйлдэлд шууд болон шууд бусаар дэмжиж холбогдсон хүмүүсийг чиглэсэн байна. Мөн тансаг хэрэглээний бараа, технологийг худалдахыг хоригложээ.

 

Мөн Япон улс энэ долоо хоногт Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаж, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг зогсоож, боомтод Пхеньяны хөлгийг нэвтрэхийг хориглосон юм.

 

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын талаас Кесон аж үйлдвэрийн цогцолбороос ажилчдаа татжээ. Өмнөд Солонгосын засгийн газраас Пхеньян пуужин хөөргөснийг эсэргүүцэн хамтын ажиллагаагаа зогсоосон аж. Пхеньян нь Кесоны аж үйлдвэрийн цогцолборын орлого, хөрөнгө оруулалтыг цөмийн зэвсэг болон пуужингийн технологи хөгжүүлэхэд ашиглаж байна хэмээн Өмнөд Солонгосын талаас буруутгажээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна