Ажилгүй иргэдийн 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

2016 оны 2 сарын 11

Ажиллах хүчний судалгааны дүнгээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 75.7 мянган ажилгүй иргэд байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2015 оны эцэст 47.6 мянга болсны 25.5 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4.2 мян.хүн буюу 11.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 1.5 мян.хүн буюу 4.7 хувиар өссөн дүн юм байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.7 мянга буюу 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оныхоос 1.3 пунктээр буурчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 онд ажилгүй 122.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 99.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оныхоос шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.1 мянган хүн буюу 11.9 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 мянган хүн буюу 1.2 хувиар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 9.4 мянган хүн буюу 10.5 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 47.3 хувийг бүрэн дунд, 28.9 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.5 хувийг суурь, 6.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.5 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, докторын боловсролтой иргэд эзэлж байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна