Маргааш хил нээгдэнэ

2016 оны 2 сарын 11

Монголд цагаан сар, Хятадад хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан билээ. Тодруулбал, Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарч байна.Харин маргааш буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна