100 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.11-нд нийтлэгдсэн

100 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна

 
2015-2016 оны хичээлийн жилд нийт 100 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 17 нь төрийн өмчийн, 78 нь төрийн бус өмчийн, 5 нь гадаадын сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 91, хөдөө орон нутагт 9 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Их, дээд сургууль, коллежид 162.6 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оныхоос 15.7 мянга буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 140.3 мянга буюу 86.3 хувь нь бакалаврын түвшний сургалтанд хамрагпдаж байгаа аж.
 
Б.БАТ
 
 
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж