Өөхлөлтийн гол шалтгаан E433 ба E566

2016 оны 2 сарын 12

Фото: Yorick Jansens / Zumapress / Globallookpress.com

Эмульгатор гэх хүнсний боловсруулсан бүтээгдэхүүнд байдаг E433 ба E566 бодис нь өөхлөлт, чихрийн шижин, бүдүүн гэдэсний шархны гол шалтгаан байж магадгүй хэмээн саяхан Лондон хотноо болсон Хаантны нийгэмлэгийн уулзалт дээр эрдэмтэд дүгнэлтээ гарган тавьжээ. Тэр баримтыг нь New Scientist сэтгүүлд бичсэн байна.

Эмульгатор нь хүнсний нэмэлт бодис бөгөөд хүнсний хольцоос усыг ялгаруулахгүй барьж байх үүрэгтэй. Хулгана дээр өмнө хийсэн туршилтаар эдгээр бодис бүдүүн гэдэсний шархлаа үүсгэдэгийг харуулжээ. Шинэ судалгаандаа эмч нар хуруу шилэндээ хүний бүдүүн гэдэсний хиймэл орчныг бий болгон шинжилгээг явуулжээ.

Мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд карбоксиметилцеллюлоз (Европын холбооны тэмдэглэгээгээр E566), полисорбат-80 (E433) хоёр хэрхэн нөлөөлдгийг тогтоосон байлаа. Эдгээр нэгдлийн өндөр нягтрал нь хүний гэдэс дотор үрэвсэл үүсгэдэг ажээ.

Эрдэмтэд сайн дурынхан дээр өөрсдийн таамгийг батлах туршилт хийх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна