Францын Гадаад хэргийн сайдаар Жан Марк Эйро томилогдов

2016 оны 2 сарын 12

Жан-Марк Эйро

Фото: Bodo Marks / DPA / Globallookpress.com

 

Францын Гадаад хэргийн сайд өөрчлөгдөн Жан-Марк Эйро яамыг толгойлох болсон тухай Елисейн ордны твиттерт мэдээлжээ.

 

Эйро 2012 оны тавдугаар сарын 15-наас 2014 оны гуравдугаар сарын 31 хүртэл Тавь дахь Бүгд найрамдах улсын ерөнхий сайд хийж байв. Өмнөх Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ албан тушаалыг бараг дөрвөн жил хашсан юм.

 

Францын дипломатын албаны шинэ тэргүүн нь одоо 66 настай. Твиттерт Францын ерөнхийлөгч Франсуа Олландын  баталсан сайд нарын   жагсаалт гарсан байна. “Европ-Экологи-Ногоонтнууд” нарын төлөөлөгчид Эмманюэль Косс, Жан-Венсан Пласе нар Орон сууцны бодлогын сайд, Улсын шинэчлэлийн төрийн нарийн бичгийн даргаар тус тус  томилогдлоо. Энэ намын Үндэсний чуулган дахь жигүүрийн даргын нэг Барбара Помпилийг Цаг уур, биологийн олон төрлийг хамгаалах асуудал хариуцсан олон улсын хэргийн төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна