Ан Сан Су Чиг цагдаагийн хамгаалалтад авчээ

2016 оны 2 сарын 12

 

Мьянмарын сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын лидер Ан Сан Су Чигийн амь насанд заналхийлсэн тул цагдаагийн хамгаалалтад авчээ. Мьянмарын үндсэн хуульд өөрчлөлт оруулахын эсрэг Ан Сан Су Чигийн амь насанд заналхийлсэн байна. Ан Сан Су Чи олон жилийн дараа гэрийн хорионоос суллагдсанаасаа хойш хувийн бие хамгаалагчдаар  байнга хамгаалуулах болсон байв.

 

Ан Сан Су Чигийн хоёр хүү нь гадаадын иргэншилтэй тул үндсэн хуулийн дагуу тэрбээр Мьянмарын ерөнхийлөгч болох боломжгүй юм. Гэхдээ тэрбээр Мьянмарын үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар армийн дарга Мин Ан Хлайнгтай хэлэлцэж байгаа аж. Мьянмарын парламентын суудлын 25 хувийг цэргийнхэн бүрдүүлдэг юм. Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд Ан Сан Су Чигийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам ялалт байгуулж засгийн эрхийг барих болжээ.

 

Ан Сан Су Чигийн эцэг, Мьямнарын үндэсний баатар генерал Ан Сан 1947 онд тус улсыг тусгаар тогтнолоо олохоос хэдхэн сарын өмнө хорлогдсон аж. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна