Оросын авангардын сонгодог бүтээлүүд LV санд тавигдана

2016 оны 2 сарын 12

Малевич, Родченко, Ларионов, Татлин, Попова, Розанова зэрэг ОХУ-ын нэртэй зураачдын зургууд “Шинэ урлагийн сонгодогууд. С. B. Щукины цуглуулга. Төрийн эрмитаж - А.C.Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музей” нэртэй үзэсгэлэн дээр Парис хотноо тавигдах болов.

Хоёрдугаар сарын 10-нд Москвад А. C. Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музей ба Louis Vuitton сангийн хооронд байгуулсан гэрээнд албан ёсоор  гарын үсэг зурцгаажээ. Үүний үр дүнд ирэх намар Louis Vuitton сан урлагийг ивээн тэтгэгч, ХХ зууны Францын урлагийн бүтээл цуглуулагч, алдартай орос хүн Сергей Иванович Щукинд  хүндэтгэл үзүүлэх юм. Ирэх намар Парист хотноо “Шинэ урлагийн сонгодогууд. С. B. Щукины цуглуулга. Төрийн эрмитаж - А. C. Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музей” нэртэй үзэсгэлэн нээгдэн ажиллана.

Щукин 1880-аад оноос импрессионизм, постимпрессионизм, тэр үеийн  орчин үеийн урлагийн үнэлэгчдын анхааралд өртжээ. Түүний найзууд болох Поль Дюран-Рюэль, Амбруаз Воллар, Жорж Бернхейм, Даниэль-Анри Канвейлер, зураач Клод Моне, Анри Матисс нар түүнийг радикал урлагийн цуглуулга хийхэд онцгой нөлөөлсөн байв.

Орос-Францын соёлын жуулчлалын жилийн хүрээнд уг төсөл  хэрэгжих юм. Энд Щукины ач хүү Андре-Марка Делок-Фурко оролцож байна. Луи Вюиттон сангийн зохион байгуулах үзэсгэлэнд Оросын авангард урлагийн төлөөлөгчид болох Казимир Малевич, Александр Родченко, Михаил Ларионов, Владимир Татлин, Любовь Попова, Ольга Розанова нарын сонгодог бүтээлүүд тавигдана.

«Супрематик  зохиомж №18», Казимир Малевич

Зургийг: ГМИИ

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна