Д.Содномдорж чансаагаар дөрөвт бичигджээ

2016 оны 2 сарын 12

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн.

Тэгвэл сар шинийн өмнө гарсан хонин жилийн чансаанд улсын харцага Ц.Содномдорж дөрөвт эрэмбэлэгджээ. Тэрбээр нийт 18 барилдаанаас 85 даваа, 15 унаа авсан байна. Энэхүү чансааг улсын арслан Э.Оюунболд 17 барилдаанаас 94 даваа, 13 унаа авч 27579 оноогоор тэргүүлсэн бол улсын арслан Б.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь нар удаалжээ.

2015 оны цагаан сар, наадам болон 2016 оны харцага цолтны хүндэтгэлийн барилдааныг оролцуулан нийт 25 барилдаанаар чансааг гаргажээ.


Улсын харцага Ц.Содномдорж энэ жилийн сар шинийн барилдааны 5-ын даваанд улсын харцага Ө.Даваабаатартай тунан давсан. Улмаар 6-ын даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг, 7-ын даваанд улсын начин Т.Баасанхүүг, 8-ын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг давснаар сарын шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн юм.

8-ын даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Ц.Содномдорж у.х

7-ийн даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Н.Батзаяа у.х
  • Ц.Содномдорж у.х - Т.Баасанхүү у.н

6-ийн даваа

  • Г.Эрхэмбаяр у.ав - Д.Рагчаа у.г
  • Э.Оюунболд у.а - Н.Батзаяа у.х
  • Н.Ганбаатар у.г - Ц.Содномдорж у.х
  • Ч.Санжаадамба у.з - Т.Баасанхүү у.н

5-ын даваа

  • Г.Өсөхбаяр дар.ав –Д.Рагчаа у.г
  • С.Мөнхбат у.ав –Н.Батзаяа у.х
  • Г.Эрхэмбаяр у.ав–Э.Энхбат у.н
  • Н.Батсуурь у.а–Н.Ганбаатар у.г
  • Э.Оюунболд у.а–Ө.Бат-Орших у.х
  • Б.Гончигдамба у.г –Т.Баасанхүү у.н
  • Ч.Санжаадамба у.з –Б.Сугаржаргал у.н
  • Ц.Содномдорж у.х–Ө.Даваабаатар у.х

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна