Үйлдвэрлэгчид нэг тэрбумын борлуулалт хийжээ

2016 оны 2 сарын 12

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор жил бүрийн сар шинийн өмнө Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жилийн “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд 450 орчим үйлдвэрлэгчид оролцож, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаар нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдаа нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд нээгдэж, хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэн өндөрлөсөн. Ингэхдээ Хүннү молл, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна