Буудлагынхан Рио-гийн эрхээ нэмж чадсангүй

2016 оны 2 сарын 12

Энэтхэгийн Дели хотноо "Рио-2016" олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн сүүлийн тэмцээн сар шинийн өмнө болсон. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон ч нэмж эрх авч чадсангүй. Манай тамирчдаас 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд ОУХМ Х.Бямбабаатар, 10 метрийн урт бууны дасгалд ОУХМ Ч.Нарантуяа нар хамгийн өндөр амжилт буюу VI байрт орлоо. Энэхүү тэмцээнээс манай баг тамирчид 2-3 эрхийг нэмж авах зорилготой байсан ч хараахан биелүүлж чадсангүй.

Ийнхүү Бразилын Рио Де Жанейро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд болох зуны XXXI дэх олимпийн наадамд буудлагын гурван тамирчин оролцохоор болж байна. Энэхүү эрхийг олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нарын шилдгүүд авсан юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна