Хаагдсан зам даваа байхгүй

2016 оны 2 сарын 12

Шинийн гурванд буюу өчигдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хөдөөгийн замд түгжрэл үүсч, цасанд суусан дуудлага онцгой байдлын албанд багагүй иржээ. Гэхдээ одоогоор цасан шуурганы улмаас хаагдсан зам даваа байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баярын өдрүүдэд иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлага ихэвчлэн иржээ. Энэ дагуу онцгой байдлынхан хөдөөгийн замд цасанд суусан 14 автомашиныг татан гаргаж, 71 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй болсон дуудлагын дагаа онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж малчдыг эсэн мэнд олсон байна.

Уламжлалт баярын өдрүүдэд томоохон гамшиг, ослын дуудлагагүй тайван байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна